МЭНДЧИЛГЭЭ
Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.
ДОНДҮВЛИН ХИЙД
2026-08-22. Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10.
Наран ургах шингэх: 05:56-19:54.
Үс засуулбал: Эрч хүч ихсэх сайн.
Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр.
Билгийн тооллын намрын тэргүүн улаан бич сарын шинийн 10 ны өдөр. Есөн улаан мэнгэтэй, ус суудалтай, дүвзий 17 жэдзий 17 одтой, шар луу өдөр. Шидийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага төрөн түгэхүй. Өдрийн сайн цаг бар (03:40-05:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40) бич (15:40-17:40) тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40) болой. Үхэр жилтэй хүмүүний сүлд өдөр. Бич жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Хулгана, гахай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд мөр, ам, бэлхүүсэнд орших болой.
Энэ өдөр насны бүтээл хийлгэх, сан даллага авахуулах, хүүхдэд нэр өгөх, хүүхэд үрчилж авах, хөгжмийн зэмсэг урлах,дарханы үйл хийх, эм тан найруулах, дээл эсгэх, худалдаа наймаа хийх, малын зан үйл хийх зэрэг үйлд сайн.
Өөд бологчийн зан үйл хийх, замд гарах, газар хөндөх зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.
Холбоо