МЭНДЧИЛГЭЭ
Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.
ДОНДҮВЛИН ХИЙД
2026-08-21. Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9.
Наран ургах шингэх: 05:55-19:56.
Үс засуулбал: Өвчин ирэх муу тул цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр.
Билгийн тооллын намрын тэргүүн улаан бич сарын шинийн 9 ний өдөр. Нэг цагаан мэнгэтэй, огторгуй суудалтай, дүвзий 16 жэдзий 17 одтой, улаагчин туулай өдөр. Шидийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага нэр өнгө. Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) морь (11:40-13:40) хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой. Хонь, бич, тахиа жилтэй хүмүүний сүлд өдөр. Хонь, гахай жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бар, туулай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд хавирга, гар, олон яс уулзахад орших болой.
Энэ өдөр буян номын үйл үйлдэх, бүтээл туурвил эхлүүлэх, гал тахиулах, огторгуйн үүд сахих, ажил алба хүлээж авах, ажил албанд орох, өчиг тангараг өргөх, бизнес эхлүүлэх, худалдаа наймаа хийх, замд гарах, хувцас эсгэх зэрэг үйлд сайн.
Газар хөндөх, худаг гаргах, хурим хийх, нохой авах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.
Холбоо